АЖИЛ, МЭРГЭЖЛИЙН АВАРГА АЛБА ХААГЧИД ТОДОРЛОО

Байгууллагын 2020 оны “Ажил, мэргэжлийн аварга” алба хаагчдыг тодруулж байгууллагын хэмжээнд танилцууллаа.  

Эдгээр алба хаагчид нь төрийн жинхэнэ алба хаагчийн 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг бүрэн дүүрэн биелүүлж, батлагдсан болзол, шалгуур үзүүлэлтийг ханган хамт олноо манлайлан ажилласан алба хаагчид юм.

Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны Байгууллагын аварга”- аар 61 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч М.Базаргүр, “Хөдөлмөрийн аварга”-аар тогооч, ахлах ахлагч Ч.Цэрэндолгор, хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч С.Дашдорж, ахлах ахлагч Ө.Энхбаяр нар тодорлоо.

Өвөрхангай аймаг дахь ШШГГ-ын дарга, хурандаа Ч.Хүрэлбаатар нийт шагнагдсан алба хаагчдад ажлын  өндөр амжилт хүсч, цаашид амжилтаа бататган хичээж ажиллахыг чиглэл болголоо.

Back to top button