“ХАМТДАА ЖАРГАЛТАЙ” ГЭР БҮЛИЙН ӨДӨРЛӨГИЙГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

🇲🇳Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Насан туршийн суралцахуйн төвтэй хамтран “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг угтсан "Хамтдаа жаргалтай" гэр бүлийн сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа.
✅Өдөрлөгт Зэвсэгт хүчний 256 дугаар анги, Дотоодын цэргийн тусгай салбар, Агаарын цэргийн 113 дугаар тусгай рот, Цагдаагийн газар, Шүүх шинжилгээний төвийн алба хаагчид гэр бүлийн хамт оролцож, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.
✅Энэ үеэр “Гэр бүлийн баяр хөөр”, “Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаатай байдал хосын харилцаанд нөлөөлөх нь” сэдэвт сургалтад хамрагдсан бөгөөд цаашид тус өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон юм.  

Add comment

reload, if the code cannot be seen