ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН АЛБА ХААГЧДЫН ХҮҮХДҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ, БАЯР ХҮРГЭЛЭЭ

 

🇲🇳Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан алба хаагчдын хүүхдүүдийг хүлээн авч, “Хүүхдийн баярын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ.
✅Тус үйл ажиллагааг гэр бүлийн тогтвортой байдлыг хангах, оюун ухаан, авьяас билгийг хөгжүүлэх, аав ээжийнхээ ажил, албаар бахархах сэтгэгдэл төрүүлэх зорилгоор зохион байгууллаа.
✅Баярын арга хэмжээний үеэр алба хаагчдын хүүхдүүдийн дунд тэмцээн зохион байгуулж уралдаанд шалгарсан 9 хүүхдэд шагнал гардууллаа.
✅Мөн авьяаслаг ах эгч нар нь хүүхэд багачуудад зориулан баярын мэндчилгээ дэвшүүлж, дурсамж дүүрэн нэгэн өдрийг өнгөрүүллээ.  

Add comment

reload, if the code cannot be seen