АЛБА ХААГЧДАА ЭРТ ИЛРҮҮЛЭГ, ҮЗЛЭГ, ОНОШИЛГООНД ХАМРУУЛЛАА

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн нийгмийн хамгааллыг бэхжүүлэх 2021-2024 оны дунд хугацааны хөтөлбөр”-ийн хүрээнд Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Бүсийн оношлогоо эмчилгээний төв, Чинмэнд эмнэлэг, Ариунсанаа эмнэлэгтэй хамтран 30 гаруй алба хаагчийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг, оношилгоонд хамрууллаа.

Энэ үеэр алба хаагчид хэвлийн эхо, ходоодны дуран, зүрхний цахилгаан бичлэг, биохими, шээс, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, биеийн ерөнхий үзлэг, дотор, зүрх судас болон хоол боловсруулах эрхтэн тогтолцооны нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, зөвлөгөө мэдээлэл авлаа.

 

Add comment

reload, if the code cannot be seen