АХЛАГЧ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЛАА

🇲🇳Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Ахлагчийн жил”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дэвшүүлсэн 2024 оныг “Байгууллагын соёлыг төлөвшүүлэх, ахлагчийн манлайллыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвтэй хамтран ахлагч бүрэлдэхүүн алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор үзлэг, оношилгоонд хамрууллаа.
✅Үзлэгийн үеэр биохими, шээс, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, биеийн ерөнхий үзлэг, зүрхний цахилгаан бичлэг, дотор, зүрх судасны нарийн мэргэжлийн эмч үзлэг хийж, алба хаагчдад зөвлөгөө, мэдээлэл өглөө.  

Add comment

reload, if the code cannot be seen