ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧ НАРТ ИЖ БҮРЭН СУУРИН КОМПЬЮТЕР, ӨНГӨТ ПРИНТЕР ОЛГОЛОО

   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчдын ажиллах ая тухтай орчинг бүрдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газраас иж бүрэн суурин компьютер, өнгөт принтерийн хамт хүлээлгэн өглөө.
   Эдгээр тоног төхөөрөмжийг Өвөрхангай аймгийн Засаг даргын 2024 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнд тусгагдсаны дагуу, тус газрын иргэний шийдвэр гүйцэтгэх тасгийн 4 шийдвэр гүйцэтгэгчид олгож байгаа юм.
   Байгууллагын үйл ажиллагааг дэмжиж шаардлагатай техник хэрэгсэлээр бодит дэмжлэг үзүүлсэн Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын хамт олонд Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Ч.Хүрэлбаатар талархал илэрхийллээ.
  

Add comment

reload, if the code cannot be seen