Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Политехник коллежтэй 2024 онд хамтран ажиллах 6 хүмүүжигчийг “Тогооч”, “Гагнуурчин”-ы мэргэжил эзэмшүүлэх богино хугацааны сургалтад хамруулж, чадамжийн гэрчилгээ гардуулан өглөө.