📢📢📢#Хуульчийн_Про_боно& Хуулийн байгууллагуудын Нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулна.

✅ Монголын хуульчдын холбооноос жил бүрийн 5 сарын 1-ний өдрийг #Хуульчийн_Про_боно өдөр буюу хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа явуулах өдөр болгон орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг.
✅Энэ жил Өвөрхангай аймаг дээрхи арга хэмжээг, хуулийн байгууллагуудын Нээлттэй хаалганы өдөрлөгтэй хамтатган 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр аймгийн төв талбайд 10:00-16:00 цагийн хооронд зохион байгуулна.
✅Өдөрлөгт дараах байгууллагууд оролцоно.
1. МХХ-ын Өвөрхангай аймаг дахь салбар
2. Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс (Архивын тасагтай)
3. Аймгийн Шүүх
4. Аймгийн Прокурорын газар
5. ХЭҮК-ын аймаг дахь референт
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар
7. Аймгийн Цагдаагийн газар
8. Шүүхийн шинжилгээний бүсийн төв
9. Улсын бүртгэлийн хэлтэс
10. Нийгмийн даатгалын хэлтэс
11. Хууль зүйн туслалцааны төв
12. МНТ-ын Өвөрхангай аймаг дахь салбар
13. МӨХ-ны Өвөрхангай аймаг дахь салбар
Түүнчлэн👇
14.ЕБ-ийн Мэргэд сургуулийн “Өсвөрийн Парламент” бүлгэмийн сурагчид
✅Оролцогч байгууллагууд иргэдэд анхан шатны хууль зүйн зөвлөгөө мэдээлэх өгөх, төрийн байгууллагын зарим үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх, иргэдийн гомдол, мэдээллийг хүлээн авах зэргээр үйл ажиллагаагаа нээлттэй хүргэнэ. ✅ Иргэд, олон нийт та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

Add comment

reload, if the code cannot be seen