“ХУУЛЬЧДЫН ПРО БОНО ӨДӨР-2024” ӨДӨРЛӨГТ ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШШГГ ОРОЛЦОЖ, 30 ГАРУЙ ИРГЭНД ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

✅Монголын Хуульчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилготой хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх “Хуульчийн Про Боно өдөр-2024” өдөрлөг зохион байгуулагдлаа.
✅Энэхүү өдөрлөгөөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас байгууллагын үйл ажиллагаа, эрүү, иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
✅Мөн ажилд орохыг хүссэн иргэдийн материал хүлээн авснаас гадна өр төлбөртэй эсэх лавлагааг үнэ төлбөргүй өгч нийт 30 гаруй иргэнд зөвлөгөө мэдээллийг өгч ажиллалаа.  

Add comment

reload, if the code cannot be seen