ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

🇲🇳Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас “Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе” уриан дор зохион байгуулж байгаа “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нэгдэж, алба хаагчдыг сургалтад хамрууллаа.
✅Алба хаагчдад өдөр тутмын үйл ажиллагааны аюулгүй байдал, эрүүл ахуйн дадлыг хэвшүүлэх, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулсан тус сургалтаар “Эрүүл амьдралын хэв маяг, зөв хооллолт”, “Амилуулах тусламж”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль” сэдвээр холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өглөө.  

Add comment

reload, if the code cannot be seen