БУУДЛАГЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

🇲🇳Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Өвөрхангай аймаг дахь төрийн захиргаа, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулсан “Цэрэгжлийн буудлага”-ын аварга шалгаруулах тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид амжилттай оролцож, багийн нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байр эзэллээ.
✅“Автомат бууны буудлага”-ын төрөлд хоёрдугаар байрт эмч, дэслэгч Х.Ууганжаргал, “Мэргэн буудагчийн винтовын буудлага”-ын төрөлд тавдугаар байрт жолооч, дэд ахлагч Л.Батцэрэн нар тус тус шалгарлаа.  

Add comment

reload, if the code cannot be seen