АЛБА ХААГЧДАД ЦЭРГИЙН ЭЭЛЖИТ ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛЖ, “БЭЛТГЭЛ ХУРАНДАА” НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

✅Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар баярын хурал зохион байгуулж, зарим алба хаагчдад цэргийн ээлжит цол, шагнал гардууллаа.
✅Цэргийн ээлжит “Ахмад” цолоор ээлжийн дарга, ахлах дэслэгч А.Далайдэлгэр, ээлжийн дарга, ахлах дэслэгч М.Базаргүр, “Ахлах дэслэгч” цолоор эмч, дэслэгч Х.Ууганжаргал;
✅Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Албаны төлөө I” тэмдгээр дэд бөгөөд цагдан хорих байрны дарга, дэд хурандаа Ж.Наваантуяа, “Хүндэт тэмдэг”-ээр хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Л.Нараа нар тус тус шагнагдлаа.
✅Энэ үеэр Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабтай хамтран цэргийн албанаас тэтгэвэрт гарсан “Бэлтгэл хурандаа” нарт хүндэтгэл үзүүлэн, гарын бэлэг гардуулан өглөө. 

Add comment

reload, if the code cannot be seen