Зөвлөгөөнөөр тус газрын тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч М.Ганбаяр 2024 оны 1 дүгээр улирлын салбар ёс зүйн хорооны тайлан, 2 дугаар улирлын төлөвлөгөөг танилцууллаа.
Мөн үеэр тус газрын нийт алба хаагчдын олонхын саналаар 2024 оны 1 дүгээр улирлын дүрэмч жагсаалч, ёс зүйтэй алба хаагчаар шалгарсан тогооч, ахлах ахлагч Х.Пүрэвдоржид баяр хүргэж, урамшууллаа.