НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

🇲🇳Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээ, цагдан хорих баривчлах, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа.
✅Тус зөвлөгөөнд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Арвайхээр сумын Засаг даргын тамгын газар, Прокурорын газар, Цагдаагийн газрын алба хаагчдын төлөөлөл оролцлоо.
✅Энэ үеэр хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны нөхцөл байдал, ял эдлүүлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга зам болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, зөвлөмж гаргахаар шийдвэрлэлээ. 

Add comment

reload, if the code cannot be seen