ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

🇲🇳Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2024 онд хамтран ажиллах байгууллагуудтай уулзалт зохион байгуулж, гэрээ байгууллаа.
✅Тус газраас алба хаагч болон тэдний хүүхдүүдийг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах, бие бялдрыг хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор Усан спорт сургалтын төв, “Ариунсанаа” болон “Чинмэнд” эмнэлэгтэй тус тус хамтран ажиллах гэрээ байгууллаа.
✅Мөн алба хаагчдыг чадавхжуулах, мэргэшүүлэх, хөгжүүлэх чиглэлээр аймгийн Насан туршийн суралцахуйн төвтэй хамтран ажиллахаар боллоо. 

Add comment

reload, if the code cannot be seen