БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

🇲🇳Өвөрхангай Аймгийн Засаг дарга И.Доржсүрэн, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Отгонцэцэг нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйл ажиллагаатай танилцлаа.
✅Энэ үеэр газрын дарга, хурандаа Ч.Хүрэлбаатар 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулсан бөгөөд байгууллагад тулгамдаж буй зарим асуудлыг дэмжин, хамтран ажиллахыг хүслээ.
✅Мөн уулзалтын үеэр аймгийн засаг дарга 2024 оныг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Цахим шилжилтийг эрчимжүүлэх жил” болгон зарласантай холбогдуулж орон нутагт хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулж, иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг цахимжуулахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх чиглэлээр дэмжин ажиллахаа илэрхийллээ. 

Add comment

reload, if the code cannot be seen