ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

🇲🇳Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Өвөрхангай аймаг дахь Политехникийн коллежтэй 2024 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа.
✅Тус гэрээг байгуулснаар ял эдэлж буй хүмүүжигчдийг мэргэжлийн болон хөдөлмөрийн дадал олгох сургалтад хамруулах нөхцөл бүрдэж байгаа бөгөөд төгсөгчдөд “Мэргэжлийн үнэмлэх”, “Чадамжийн гэрчилгээ” олгох юм.

Add comment

reload, if the code cannot be seen