БИЕ БЯЛДРЫН ХӨГЖИЛ, ЧИЙРЭГЖИЛТИЙН ТҮВШИН ТОГТООХ СОРИЛД ХАМРАГДЛАА

🇲🇳Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Биеийн тамир, спортын газартай хамтран алба хаагчдыг бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилд хамрууллаа.
✅Тус сорилыг хурд, гар, хөлийн хүч, тэсвэр, тэнцвэр, уян хатан байдал, гэдэс таталт гэсэн төрлөөр авсан бөгөөд алба хаагчдын биеийн жингийн индексийг тодорхойллоо.
✅Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хүн амыг орчин үеийн эрүүл амьдралын хэв маяг, зан үйлд сургах, аливаа саад, бэрхшээлийг даван туулах бие, сэтгэлийн тэсвэр хатуужилтай шинэ үеийг бий болгох зорилгоор уг сорилыг жил бүрийн дөрөвдүгээр сард орон даяар зохион байгуулдаг юм.  

Add comment

reload, if the code cannot be seen