Home / Uncategorized / Албаны сургалт / Мэдээ, мэдээлэл / ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯНГОЛ, САНТ СУМДАД “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯНГОЛ, САНТ СУМДАД “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ШШГЕГ-аас 2018 оныг “АЛБА ХААГЧДЫН МЭДЛЭГ, УР ЧАДВАР, АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ, МАНЛАЙЛЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ” жил болгон зарласан бөгөөд тус газраас энэхүү зорилтын хэрэгжилтийг хангах, шинэчлэн батлагдсан хууль, тогтоомжийг үйл ажиллагаандаа нэг мөр хэрэгжүүлэх, иргэд, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

ШШГЕГ-аас болон тус газраас 2018 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу эрх зүйн үйлчилгээг иргэдэд ойртуулах, иргэд, олон нийтэд хүрч үйлчлэх зорилгоор Өвөрхангай аймгийн сум, багийн төвүүдэд “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийн зохион байгуулан ажиллаж байна.

Тухайлбал: 2018 оны 03 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд аймгийн Баянгол, Сант сумдад “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийн арга хэмжээг тус газрын тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч М.Ганбаяр, 61 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч М.Базаргүр, 62 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Л.Оюунцэцэг, цагдан хорих байрны ерөнхий жижүүр, хошууч М.Түвшинзул нарын бүрэлдэхүүнтэйгээр амжилттай зохион байгууллаа.

20180306_124848 20180306_124324 20180306_124115 20180306_123810 20180306_122536 20180305_124432 20180305_122128 20180305_120825 20180305_120610

Scroll To Top