Шуурхай мэдээ
Home / Uncategorized / Албаны сургалт / Мэдээ, мэдээлэл / “БАЙГУУЛЛАГЫН ИЛ ТОД БАЙДЛЫН МЭДЭЭЛЛИЙН САМБАР” байршууллаа.

“БАЙГУУЛЛАГЫН ИЛ ТОД БАЙДЛЫН МЭДЭЭЛЛИЙН САМБАР” байршууллаа.

2017 онд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хууль зүйн салбарын хэмжээнд “ИРГЭДЭД ОЙР ЭРХ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИЛ” болгон зарласан, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд “ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ” зорилт дэвшүүлсэн. Дээрх зорилтуудын хүрээнд тус албанаас Өвөрхангай аймгийн 11 сум, 11 багт “БАЙГУУЛЛАГЫН ИЛ ТОД БАЙДЛЫН МЭДЭЭЛЛИЙН САМБАР” байрлуулж ажиллахаар төлөвлөн ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд Албаны дарга, дэд хурандаа Д.Батгэрэл Арвайхээр сумын засаг дарга О.Пүрэвдоржтой суманд мэдээллийн самбарыг тогтмол ажиллуулах, шийдвэр гүйцэтгэгч нарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад туслалцаа үзүүлж байх хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурж, арвайхээрийн сумын 11 багийн төвд самбар байршууллаа.
Уг самбараас иргэд Албаны талаарх товч мэдээлэл, шүүхийн шийдвэртэй гүйцэтгэх баримт бичгийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргах, хоригдогсон этгээдүүдэд зөвшөөрөх зүйлс, төлбөрт үйлчилгээ, авлигын талаар, дуудлага худалдааны зар, өргөдөл гомдол гаргах болон бусад цаг үеийн мэдээ мэдээллийг авах боломжтой юм.IMG_9448 IMG_9449 IMG_9452 IMG_9457 IMG_9468 IMG_9474

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

Scroll To Top