Шуурхай мэдээ
Home / Uncategorized / Албаны сургалт / Мэдээ, мэдээлэл / ЭРХ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭДЭД ОЙР ХҮРГЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД СУМДАД МЭДЭЭЛЛИЙН САМБАР БАЙРШУУЛЛАА

ЭРХ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭДЭД ОЙР ХҮРГЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД СУМДАД МЭДЭЭЛЛИЙН САМБАР БАЙРШУУЛЛАА

2017 онд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хууль зүйн салбарын хэмжээнд “ИРГЭДЭД ОЙР ЭРХ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИЛ” болгон зарласан, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд “ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ”  зорилт дэвшүүлсэн. Дээрх зорилтуудын хүрээнд тус албанаас Өвөрхангай аймгийн 11 сум, 11 багт “БАЙГУУЛЛАГЫН ИЛ ТОД БАЙДЛЫН МЭДЭЭЛЛИЙН САМБАР” байрлуулж ажиллахаар төлөвлөж ажиллаад байна.

Тус ажлын хүрээнд эхний сум болох Тарагт суманд 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр албаны дарга, дэд хурандаа Д.Батгэрэл, сумын засаг дарга Х.Дашдэлэгтэй суманд мэдээллийн самбарыг тогтмол ажиллуулах, шийдвэр гүйцэтгэгч нарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад туслалцаа үзүүлж байх хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав.

Уг самбараас иргэд Албаны талаарх товч мэдээлэл, шүүхийн шийдвэртэй гүйцэтгэх баримт бичгийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргах, хоригдогсон этгээдүүдэд зөвшөөрөх зүйлс, төлбөрт үйлчилгээ, авлигын талаар, дуудлага худалдааны зар, өргөдөл гомдол гаргах болон бусад цаг үеийн мэдээ мэдээллийг авах боломжтой юм.

IMG_8981IMG_8974 IMG_8987 IMG_8990

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

Scroll To Top