Home / Uncategorized / Албаны сургалт / Мэдээ, мэдээлэл / “Нээлттэй өдөрлөг” арга хэмжээнд оролцохыг урьж байна

“Нээлттэй өдөрлөг” арга хэмжээнд оролцохыг урьж байна

 

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх, 2019-2020 оны хичээлийн шинэ жилийг угтан “Үрээ хайрла, Үүргээ биелүүл” сэдвийн хүрээнд “Нээлттэй өдөрлөг” арга хэмжээг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 10 цагаас 12 цагийн хооронд Төв бараан захын Хадагтай их дэлгүүрийн урд талбайд зохион байгуулна.

Тус арга хэмжээгээр иргэдэд хууль тогтоомж, байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, хүүхдийн тэтгэлэг, төлбөр барагдуулах ажиллагааны талаар мэдээлэл өгөх, санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч шуурхай шийдвэрлэж ажиллана.

Тус арга хэмжээнд иргэд та бүхэн өргөнөөр оролцож, үйлчлүүлнэ үү.

Scroll To Top