Home / Uncategorized / Албаны сургалт / Мэдээ, мэдээлэл / Шийдвэр гүйцэтгэгч нарын зөвлөгөөнийг зохион байгууллаа

Шийдвэр гүйцэтгэгч нарын зөвлөгөөнийг зохион байгууллаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар “Ажил эрчимжүүлэх тухай” албан даалгавар, Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 4/1602 дугаар “Сахилга хариуцлагыг сайжруулах, ажиллагааг эрчимжүүлэх тухай” албан бичгээр өгсөн үүргийн дагуу тус газраас 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “Шийдвэр гүйцэтгэгч нарын зөвлөгөөн”-ийг зохион байгуулан шийдвэр гүйцэтгэгч нарт сахилга хариуцлагыг дээшлүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйлчилгээний стандартын дагуу иргэд үйлчилгээ үзүүлэх үүрэг өгч, зөвлөгөөнөөр дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:

  1. Удаашралтай байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлөвлөгөөнд заасан хугацаанд эрчимжүүлэх.
  2. Хүүхдийн тэтгэлгийн гүйцэтгэх баримт бичигт жигд хүрч ажиллаж, дэлгэрэнгүй судалгаа гаргаж, тэтгэлэг төлөлтийг нэмэгдүүлэх.
  3. Шийдвэр гүйцэтгэгч нарын дунд “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эрчимжүүлэх 3 сарын аян” зарлан, дүгнэхээр шийдвэрлэлээ.

IMG_4700IMG_4702 IMG_4701

Scroll To Top